Жагсагчдыг баривчлагдсаны дараа цагдаагийн хэсгийн гадаа цуглаан зохион байгуулах
Syndicate content
Printer-friendly versionPrinter-friendly versionSend to friendSend to friend

Отпор! (Серб, Хорват хэлээр “Эсэргүүцэл” гэсэн үг) Сербт болсон үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаалын үеэр явуулсан баривчилгааны хариу үйлдэл болгож цагдаагийн гадна зохион байгуулах “Жагсаал Б” нэртэй ажиллагаанд бэлтгэж байв. Жагсагчдыг цагдаа нар баривчилсан ч гэсэн Отпор! Баривчилгааг эсэргүүцэж байгаагаа үзүүлэхийн тулд илүү олон хүн дайчлан дараагийнхаа арга хэмжээг хийдэг байв. Цагдаагийн хэсэг дээрх ажиллагаа нь хэвлэл мэдээллийнхний гол талбар болж шударга бус баривчилгаа, дэглэмийн хууль бус явдалд хүмүүсийн анхаарлыг хандуулж эхлэв. Тэд баривчлагсдыг мартаагүйгээр үл барам тэдэнд сэтгэлийн дэм үзүүлж, зоригжуулж, үндэсний баатраар өргөмжилж байсан. Отпор! баривчилгаагаар далимдуулан дэглэмийн сул талыг өөрийн давуу тал болгон цаашид хөдөлгөөн болох талаар ажиллав.

Серб дэх Милошевичийн дэглэмийн харгислалын хариуд Отпор орон даяар үндэсний компанит ажил өрнүүлж олон олон арга хэмжээ зохион байгуулж, хэдэн мянган зурагт хуудас, танилцуулга барьж жагсан, тарааж байв. Ингэж тэмцэж байхдаа төрийн зүгээс цээрлэл амсаж 2000 гаруй идэвхитэн гишүүдээ баривчлуулсан байна. Отпор тайван жагсаал цуглаан, марш, гадаах театрчилсан тоглолт зэрэг хүч үл хэрэглэх улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглаж байв. Гэсэн ч Сербийн цагдаа эдгээр ажиллагааны хариуд зөвхөн баривчлах ажиллагаа л хангалттай явуулж байсан. Жагсагчдыг баривчлахад нь аль хэсэг рүү авч явж байгааг (хотын захиргаа болгон өөрийн цагдаагийн хэсэгтэй) нь Отпор сайн мэддэг байв. Түүнчлэн байцаалт явуулах үед юу хийх, хэлэх талаар тайлбарлах, тэднийг дэмжих зорилгоор “төлөвлөгөө - Б”-д оруулах зэргээр сэтгэл зүйн бэлтгэлийг сайн хангадаг байсан.

Баривчилгаа эхэлснээс хойш “Төлөвлөгөө - Б”- нь Отпор-ын өргөн хүрээний сүлжээг дайчлахад хүргэсэн байна.

- цагдаагийн хэсэг дээр шууд очиж жагсагчдыг суллуулах талаар яриа хэлэлцээр хийх хуульчидтай ярьж, тохирох;

- Отпор-ын байрны гадаа эсвэл цагдаагийн газрын өмнө цагийн дотор цуглах талаар бүх идэвхитэнд уриалах. Тэд шинээр цуглахдаа дуу дуулах, тоглоом тоглох зэрэг хүч үл хэрэглэх, тайван, хөгжөөн дэмжсэн үйл ажиллагааг дэмжиж оролцох;

Contact Information
Organization: 
Otpor!
Country or Region: 
Serbia

    light bulbRead more innovative tactics used by human rights practitioners!