Хараат бус Шүүх эмнэлгийн алба нь хараат бус эмч, хуульчдын сүлжээ бөгөөд хууль хяналтын байгууллагуудад сэжигтэйгээр үхсэн хүмүүсийн цогцост хараат бус задлан шинжилгээ хийх, эрүү шүүлтийн хэргүүдийг баримтжуулах мөн хоригдол болон эрүү шүүлтээс амь үлдэгсэд ( хохирогсод)-д эрүүл мэндийн үйлчилгээ болон эрх зүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг байна. Уг сүлжээ нь Кенид засгийн газрын эрх мэдэл, нөлөө бүхий хүмүсийн турхиралтаар бий болсон үндэстэн хоорондын мөргөлдөөний өрнөл үе буюу 1995 онд байгуулагджээ. Энэ үеэр ШЭАлбанаас цагдаагийн хорих төвүүдэд эрүү шүүлтийн зарим хэлбэрүүд гарсан тухай олон улсын хэвлэл мэдээллээс иш татсаны дараа Кенийн Эмнэлгийн холбооноос эрүү шүүлт гараагүй гэж мэдэгдсэн.
ШЭАлбыг лобби хэрэглэн мэргэжлийн байнгын хороод болох Кенийн Хүний эрхийн асуудлаарх эмнэлгийн холбоодын байнгын хороо болон Хүний эрхийн асуудлаархи Кений эрх зүйн нийгэмлэгийг эхлээд байгуулсан байна. Байгуулагдсанхаа дараа ШЭА-аас хуульч, эмнэлгийн ажилтнуудыг эрүү шүүлтийн асуудлаар ажиллахад нь тэдний чадавхийг дээшлүүлэх зорилгоор гишүүддээ төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулж эхэлсэн. Эдгээр сургалтуудыг бүх орон даяар зохион байгуулсан бөгөөд ШЭАлбаныхан томоохон хотуудад дор хаяж хоёр жилд нэг удаа очиж ажиллахыг хичээж байв. Сургалтууд нь хүний эрхийг тодорхойлох, хорихын захиргаатай холбоо /харилцаа/ тогтоох, хүний эрхийн нөхцөл байдал, зөрчлүүдийн талаар засгийн газрын болон мэргэжлийн хүмүүст мэдээлэх, ойлгуулах сургах зэрэг асуудлуудыг хамруулж байсан.
Эрүү шүүлтийн хохирогсод тэдний гэр бүлийнхэнд хүрч ажиллахын тулд төрөл бүрийн шашны байгууллагууд, хуульчид, эмч нар болон төрийн бус байгууллагуудын сүлжээг орон даяар бий болгосон байна. Гэр бүлийн эсвэл ойр дотны хүмүүстээ задлан хийлгэх хүсэлтэй үйлчлүүлэгчид эхлээд задлан хийлгэх тусгай хүснэгт бөглөна. ШЭА-ны сүлжээ орон даяар байдаг тул хохирогчийн ойролцоо амьдардаг эмч задланг шуурхай хийж гүйцэтгэдэг. Задлан хийсэн тухай хууль, эмнэлгийн журам дүрмийн дагуу нягт нямбай баримтжуулна.

