Эрүү шүүлтийн хохирогсдыг хамгаалах төвөөс Гвиней болон Сьера Леон дахь дүрвэгсдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор сэтгэл зүйчдийг сургалтанд хамруулсан. Эдгээр орнуудад гарсан саяхны мөргөлдөөнөөс болж тус бүс нутагт хүмүүс үй олноороо нутаг орноосоо дайжин гарсан юм. Ихэнх дүрвэгсэд амьд үлдсэн бөгөөд зарим нь хүчирхийлэл, тэдгээрийн гэр бүлийхэн, хөршүүдэд үзүүлсэн бие махбодын шийтгэл, тухайлбал, эрхтэнг эрэмдэглэх, тайрах, томчууд, хүүхдүүдийг хүчээр цэргийн алба хаалгах эсвэл албадан хөдөлмөр хийлгэх, бэлгийн гэмт хэрэг гэх мэт аймшигт хүчирхийллийн гэрч болсон юм.
Сьера Леоны 300 мянга, Либерийн 100 мянган дүрвэгсдтэй хуарангуудад сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тус төвийн ажилтнууд, эх үүсвэрийн хувьд үнэхээр хангаж чадахгүй байв. Ингээд төвийнхөн дүрвэгсдийг өөрсдийг нь сэтгэл зүйч эмч нар буюу нийгмийн сэтгэл зүйн ажилтан болгон сургаж эхэлсэн. Эдгээр ажилтнуудыг тухайн орон нутгийн олон нийт өөрсдөө сонгосон бөгөөд тэд сургалтанд хамрагдсаныхаа дараа сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хяналтан доор өөрсдийн хүмүүстээ үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв цаашид үйл ажиллагаагаа явуулах эсэхээс үл хамаарч олон нийтэд үйлчлэх үйлчилгээг үргэлжлүүлэх чадвар бүхий хүмүүс байлгахыг төвийхөн хүссэн байна. Дүрвэгсдийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг харгалзан эмэгтэйчүүдийг нийгмийн сэтгэл зүйн ажилтан болгох тал дээр анхаарч ажилласан. Мөн төвөөс үзүүлж буй үйлчилгээнд хамрагдаж буй хуарангуудын бүрэлдэхүүнд үндэстний цөөнх байдаг тул тэдний төлөөллийг аль болох оруулахыг хичээсэн байна. Нэр дэвшүүлж сонгож авсан хүмүүсийг эхлээд 5-7 өдрийн сургалтанд хамруулдаг. Сургалтыг хуарангуудын гадна талд зохион байгуулдаг бөгөөд энэ нь тэд нарт баг болж ажиллах мөн нийгмийн сэтгэл зүйн ажилтан болсныхоо дараа ашиглах анхан шатны ур чадваруудыг эзэмшиж эхлэх нэг арга зам юм.
Эдгээр болон бусад сургалтын үеэр нийгмийн сэтгэл зүйн ажилтнууд дайн болон эрүү шүүлт, хүчирхийллийн ул мөр (хор хөнөөл) хувь хүн, түүний гэр бүл цаашлаад бүлэг хүмүүс (тэдний өөрсдийн, гэр болон тухайн бүлэг хүмүүсийн онцлог чанар, шинжүүд )-д хэрхэн тусдаг вэ? Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тэдгээр ажилтнуудыг зарчимч байх, нууцлалыг хадгалах, идэвхитэй сонсох, тус дэм үзүүлэх, хамтын ажиллагааны болон таньж тогтоох (идентификац) асуудлыг шийдвэрлэх, нэг хуаранд л гэхэд маш олон хэлээр ярьдаг учраас дүрвэгсдтэй ажиллаж буй хүмүүст

