H.I.J.O.S байгууллагаас хүний эрхийн зөрчил (зүй бус харьцаа)-д буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтнүүдийн байрных нь өмнө зорилготой жагсаал зохион байгуулдаг байна. Эдгээр жагсаалыг Eschraches буюу “багаа тайлах” гэж нэрлэсэн бөгөөд үүгээр гэмт этгээдүүдийг олон нийтэд ил гаргах, зүй бус харьцааг ёс суртахууны хувьд илт буруушаахыг олон нийтэд зөвшөөрсөн байна.
H.I.J.O.S байгууллага нь1976-1983 онуудад Аргентинд цэргийн дэглэмийн үед харгислал явуулсан гэмт хэрэгтнүүдийг илчилснээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Үүний зэрэгцээ мэдээллийг нягтлахын тулд хохирогсод, тэдний гэр бүл болон бусад гэрчүүдтэй ярилцлага зохион байгуулдаг. Дараа нь үйл ажиллагаагаа чиглүүлэх хүмүүсээ олох, утасны дугаар, хаягийг нь тогтоохын тулд интернет дэх сонгуулийн бүртгэлийн хуудсыг ашигласан байна. Ингээд “Pre-eschrache” ажиллагаа эхэлнэ. Тэд орон нутгийн холбоод, номын сангууд болон гэмт этгээдүүдийн хөрш олон нийтийн бусад байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцдаг. Янз бүрийн зурагт хуудас өлгөж, хөрш байгууллагууд, сургуулиудад очиж албан бус яриа, лекц хийж, энэ тактикийг сонгож авсан учир шалтгаан, гэм бурууг тохоох хувь хүмүүс хэн болох талаар маш тодорхой тайлбарладаг. Ихэнх тохиолдолд хүмүүс хөршийнхөө үйлдсэн гэмт хэргийн талаар ямар ч ойлголт байхгүй байдаг. “Pre-eschrache”-ийн гол зорилго нь уг компанит ажилд олон нийтийг өргөнөөр оролцуулахад чиглэгддэг. Учир нь тэдний оролцоо тактик амжилттай болоход маш их ач холбогдолтой юм.
Үүний дараа тэд “Eschrache” зохион байгуулах өдрийг товлодог. Эсэргүүцэгчид төв талбай эсвэл гэмт хэрэгтний гэрийнх нь ойролцоо олон нийтийн газар цугларч тэднийг буруушаан зэмлэсэн үг хэлэхийн зэрэгцээ тухайн этгээд чухам ямар ямар гэмт хэрэг үйлдсэнийг зарладаг. Гэмт этгээдийн овог нэр, хаяг, утас, товч намтарыг зурагтай нь зориуд хэвлэн хаа сайгүй наадаг байна. Мөн бөмбөрийн хамтлаг (murgas)-ийн аянд дуу дуулах эсвэл гэмт этгээдийн үйлдлийг харуулсан хошин маягийн тоглолт үзүүлдэг. Заримдаа гэмт хэрэгтний гэр рүү явах замд цэргийн гутлыг замын тэмдэглэгээ адил зурж, хажууд нь “Аюултай! Энд дарангуйлагч амьдарч байна.” гэсэн бичээс хийдэг. Гэмт хэрэгтний байранд ойртож ирээд заримдаа цусыг зүйрлэсэн улаан будгаар

