Шударга ёс, нөхөн сэргээх ажлыг дээшлүүлэх үүднээс зүй бус харьцааны хохирогсдын талаарх хэргүүдийг нээлттэй болгох
Syndicate content
Printer-friendly versionPrinter-friendly versionSend to friendSend to friend

Архивын дэргэдэх баримтжуулалтын төвөөс цагдаагийн хэргүүдийг олон нийтэд нээлттэй болгох замаар шударга шүүх, нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулж байна. Улс төрийн хоригдол байсан хүн 1992 оны 12-р сард Парагвайн цагдаагийн нэгэн хэсэг дээр маш олон хэргийн баримт (хэргийн архив)-уудыг илрүүлсэн нь уг төвийг бий болгоход хүргэсэн юм. Тэнд байсан хэргүүдийн мөн чанараас үүдээд “Алан хядлагын архив” хэмээх нэрээр олон нийт мэддэг болсон байна. Хоригдлуудыг цагдан хорьж байсан бодит байдлын талаар эдгээр баримтуудад маш тодорхой бичсэн бөгөөд Латин Америкийн хэд хэдэн оронд тогтнож байсан дарангуйллын дэглэмийн үеэр хоригдож байсан хувь хүмүүсийн үнэн түүх, ор сураггүй алга болсон иргэдийн талаарх баримт материалыг баталгаажуулж, дээрх орнуудын цэрэг, цагдаагийн хүчний эсрэг яллах ажиллагаанд гол нотлох баримт болгох зорилгоор тэдгээрийг ашиглах юм.

Стреснерийн дэглэмийн дараахь Үндсэн хуульд тунхагласан хувь хүний халдашгүй байдлын үндсэн хуулийн баталгааны талаарх заалтын дагуу улс төрийн хоригдлууд өөрсдийн хавтаст хэргүүдээ буцааж өгөхийг цагдаа, цэргийнхнээс шаардаж шүүхэд хандаж болох юм байна. Хувь хүний халдашгүй байдлын үндсэн хуулийн заалт нь өөрсдийнх нь талаар цуглуулсан мэдээлэлд иргэдийн зүгээс хяналт тавих эрхийг баталгаажуулж байна.Сүүлийн 20 жилд Латин Америкийн 6 орон хувь хүний халдашгүй байдлын талаарх заалтуудыг өөрсдийн шинэ үндсэн хуулинд тусгаж өгсөн тухайлбал, Бразил, Парагвай, Перу, Аргентин, Эквадор болон Колумб зэрэг улсууд болно. Түүнчлэн Гватемал, Коста Рика, Панам, Мексик зэрэг орнуудын үндсэн хуулинд дээрх заалтуудыг оруулахаар хөдөлгөөн өрнөж байна.

Өөрийн хавтаст хэргийг олж авахаар өргөдөл гаргасны дараагаар Мартин Аламада орон нутгийн шүүгчийн хамт Парагвайн Ламбаре дахь цагдаагийн хэсэгт очиж генерал Альфредо Стрөснэрийн дарангуйллын үед хоригдлуудыг эрүүдэн шүүж байсан болон хүний эрхийн бусад зөрчлүүдийн талаар баримт нотолгоо болох хэдэн мянган хавтаст хэргүүдийг олж үзжээ. Уг архивт зөвхөн Парагвайн практик төдийгүй Стрөснэрийн дарангуйллын үед хоригдсон Парагвайн харъяат бус хүмүүс буюу 1970, 1980 онуудад “Кондор” ажиллагаанд оролцсон зарим орнууд, тухайлбал, Аргентин,

Contact Information
Organization: 
Centro de Documentación y Archivo (CDyA)
Country or Region: 
Paraguay

    light bulbRead more innovative tactics used by human rights practitioners!