Уг төв маргаан шийдвэрлэх чухам ямар аргууд байдаг талаар судалгаа явуулаад дараа нь бүлгийн удирдагчид, эмэгтэйчүүд ялангуяа Далит омог (каст)-ийн хүмүүст зориулж эрхэд суурилсан эвлэрүүлэх аргаар маргаан шийдвэрлэх сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Бүлгийн эвлэрүүлэх ажиллагаа нь хүчирхийллийн илүү маргаан шийдвэрлэхэд тус дөхөмтэй бөгөөд нас, хүйс, нийгмийн байдал, гарал үүслээс үл хамаараад хүн бүхэнд нээлттэй байна. Сургагч багш нарыг элсүүлэхийн тулд тус төвийнхөн бүлэг болгонтой өргөн хүрээтэй уулзалт ярилцлага зохион байгуулж нэр дэвшүүлэхийг хүссэн байна. Ингээд сонгож авсан сургагч нарт хүний эрх, дотоодын хууль тогтоомж болон маргаан хэрхэн шийдвэрлэх талаар сургалт явуулсан байна. Маргаан шийдвэрлэхэд өмнө нь оролцсон олон хүмүүс туршлага, ур чадвараа бататгаж чадсан. Эдгээр сургагч багш нар орон нутгийн түвшинд сургалт явуулж эхэлсэн байна.
Тэд очоод маргааныг орон нутгийн түвшинд шийдвэрлэх хороодыг байгуулсан. Хороо тус бүрийн бүрэлдэхүүнд 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх, тухайн орон нутгийн цөөнхийн нэг төлөөлөл дор хаяж орох ёстой юм байна. Эвлэрүүлэх ажиллагааны үе шатууд, горим маш тодорхой бөгөөд энэ нь эвлэрүүлэх тухай хүсэлтээр эхэлж талуудын өөрсдийнх нь төлөөллийг оролцуулна.
Эвлэрүүлэх ажиллагааны үеэр тусгайлан сургагдсан 5-9 эвлэрүүлэгч /зуучлагч/ маргалдагч талуудын дунд суух бөгөөд талууд ч гэсэн өөрсдийнхөө хүмүүсийг дэмжүүлэхээр байлцуулна. Эвлэрүүлэх хорооноос ажиллагааны талаар дэлгэрэнгүй

